Цагдаагийн 102 дугаарт Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 42 байр орон сууцны 11 давхарын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 22.21 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22.45 цагт очиход иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11 давхарын тагтнаас дүүжлэгдсэн байжээ. Аврагчид тус байрны хойд талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллажээ. Улмаар залуу 22.50 цагт үсэрч аврах тавцан дээр унасныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын их эмчид 23.03 цагт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Ташрамд дурдахад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгаалсан гэнэ.
Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Тухайлбал, өчигдөр буюу 21-нд СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.