Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 240 хүн өвчилж, 2 хүн нас барлаа. Нийт өвчилсөн иргэдийн 169 нь нийслэлийнх бол 67 нь орон нутгийнх ажээ. Харин 4 нь гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.
Одоогоор эмнэлэгт 2172 хэвтэн эмчлүүлж буйгаас 430 нь хүүхэд, 98 жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 3918 хүн байна.