Гадаадаас ирсэн хоёр иргэнээс "Омикрон" хувилбар илэрсэн талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархжээ. Энэхүү мэдээллийг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад, “ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр эх орондоо ирсэн 241 энхийг сахиулагчдаас шинжилгээ авахад 120 хүний хариу эерэг гарсан байна. Гэхдээ омикрон хувилбар илрээгүй гэж мэдээлсэн” гэв.