Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил илрүүлжээ.