Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өчигдөр буюу энэ сарын 19-нд болов.
Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав.