Энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж 30 хоногийн хугацаанд гарсан гал түймрийн нийт дуудлагын 28.2 хувийг яндангийн цонолт буюу пийшин зуухны галлагаатай холбоотой гал түймрийн дуудлага эзлэж байна. Тиймээс иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, яндангийн хэсэгт галд тэсвэртэй, шатдаггүй материал байрлуулан гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.