Экологийн цагдаагийн албаныхан хууль бус ан агнууртай тэмцэх ажилд эрэлч нохдыг дайчилж буй. Тодруулбал, тэд Улаанбаатар хот руу нэвтрэх Эмээлт, Баруун туруун, Таван толгой, Өлзийт, Хонхор, Гүнт зэрэг хяналтын постуудад хяналт шалгалтыг зохион байгуулж буй юм. Ингэснээр Хүрээлэн байгаа орчинд учруулах хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох аж.