Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 11 сард нийт 23 348 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 14 920 хэрэг буюу 63.9, орон нутагт 8 412 хэрэг буюу 36 хувь нь гарчээ. Мөн хилийн чанадад 16 хэрэг гарсан нь нийт гэмт хэргийн 0.1 хувийг эзэлж буй.
Судлаачид нийт гарсан хэргийг 2020 оны мөн үетэй харьцуулсан байна.
-Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 842 хэрэг буюу 3.7 хувиар,
-Улаанбаатар хотын хэмжээнд 803 хэрэг буюу 5.7 хувиар
-Орон нутгийн хэмжээнд 38 хэрэг буюу 0.5 хувиар
-Хилийн чанадад нэг хэрэг буюу 6.7 хувиар тус тус өссөн байна.