Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусээр 285 хүн өвчилжээ. Үүний 194 нь нийслэлд, 86 нь орон нутагт батлагдсан бол 5 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. Мөн хугацаанд 2 хүн нас барлаа.
Одоогоор эмнэлэгт 2770 хүн хэвтэн эмчүүлж байгаагаас 481 нь хүүхэд, 118 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 4601 хүн байна.