БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд “Хилийн нэвтрэх цэгийн хяналт” дугуй ширээний уулзалт боллоо.
Энэхүү уулзалтад БНСУ, БНХАУ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, халдварт өвчний мэргэжлийн байгууллагын төлөөлөл цахимаар оролцож, зорчигч, ачаа тээврийн хилийн хяналтад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар туршлага, санал бодлоо солилцов.
Уулзалтад ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалтын албаны мэргэжилтнүүд оролцов.