Сонгинохайрхан ууланд олон улсын стандартын дагуу тохижуулсан аяллын зам байгуулжээ. Тодруулбал, тэнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулсан бөгөөд олон улсын стандартын дагуу явган аяллын зам хийсэн талаар ЗДТГ-аас мэдээллээ. Цаашид явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг тус дүүрэг хариуцан ажиллах гэнэ.