Хүүхэд хамгааллын баг бичил уурхайд ажиллаж байна. Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон Хүүхэд хамгааллын баг болох хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй тус дүүргийн 3 дугаар хороонд байрлах бичил уурхайнуудад хяналт, шалгалт зохион байгуулав. Улмаар иргэдэд хууль, эрх зүйн болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгчээ. Хяналт шалгалтын хүрээнд бичил уурхайд ажиллаж буй насанд хүрээгүй хүн илрээгүй байна.