БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн Мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гю-гээр ахлуулсан судалгааны багийнхан коронавирус туссан хүн нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна. Тодруулбал, эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ.
Энэ судалгааг БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын газрын мэдээлэл дээр тулгуурлан 2020 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх 300 мянган хүнээс авсан PCR шинжилгээ дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан тогтоосон байна.
Мөн цар тахлын энэ үед эмнэлэг рүү очиход хүндрэлтэй өвчтнүүдэд боломж олгох үүднээс Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгээс зайны үзлэг зөвлөгөө өгөх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн байна.
Уг эмнэлэг нь Америкийн Ньюс Викээс зарласан 2021 оны дэлхийн шилдэг 100 эмнэлгийн жагсаалтад багтсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг юм. Эднийх гадаадын олон орнуудаас оношилгоо болон эмчийн зөвлөгөө авах хүсэлтээ явуулсан хүмүүст холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмчтэйгээ дүрст яриагаар холбогдож эмчилгээний тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг 30 минутын туршид авах үйчилгээг үзүүлдэг аж.
Ялангуяа коровирусээр өвчилсний дараах төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг олон орноос холбогдон мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсаар байгааг олон улсын эмчилгээний төвийн мэргэжилтнүүд мэдэгджээ.