Улаанбаатар хотод өнөөдөр 172 суурин, 15 түр цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.