Хөвсгөл аймгийн Тариалан сумд гүний худагт хүүхэд унаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт 18.12 цагт дуудлага ирсэн бөгөөд алба хаагчид хэргийн газар очиход 2.8 метрийн гүнтэй худагт дөрвөн настай эрэгтэй хүүхэд унаж нас барсан байж. Хүүхдийн цогцосыг худгаас гаргаж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.