ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ. Тус тэмцээнд Улаанбаатар хотын 14-18 насны найман сурагч оролцсон бөгөөд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл медаль хүртжээ.