Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 191 хүн өвчилжээ. Үүний 121 нь нийслэлд, 68 нь орон нутагт, 2 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол батлагдав. Мөн хугацаанд 2 хүн эндлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн улмаас 1965 хүн нас бараад байгаа юм.
Одоогоор эмнэлэгт 2925 хүн байгаа бөгөөд тэдний 537 нь хүүхэд, 129 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 5122 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.