Нийслэлийн цагдаагийн газраас “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундаагаар үйлчилдэг 1519, худалддаг 837, бусад 1051, нийт 3407 аж ахуй нэгж, байгууллага, 2181 иргэнийг шалгажээ. Шалгалтаар цагийн хязгаар зөрчсөн 46, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 30, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 11, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 10, бусад 1, нийт 98 зөрчил илрүүлсэн байна. Дээрх хугацаанд Баянгол дүүргийн Титэм баар, Клуб хаус баар, "Castle" баар, ”TSE pub” баар, "W.White" караоке баар, Андууд караоке баар, “Дурсамж” диско баар, "Сити" караоке баар, Баянзүрх дүүргийн "Молор" баар, "Санан дурсахуй" диско баар, Сүхбаатар дүүргийн “Queen” паб, “Гацуурхан” ресторан, “Meeting” диско баар /Тусгай зөвшөөрөлгүй/, “Wonders” баар, “Люксор” караоке баар, “Queen” лоунж, “Хаан” караоке, “Баянгол” ресторан, “Marquee” баар, “Orenal treasure” ресторан, “Vplus” баар, “Queen” караоке баар, “Mexican” баар, “Sun street” ресторан, “Түмэн” караоке баар, “Түмэн” ресторан, Сонгинохайрхан дүүргийн "Болор цэн ХХК-ий караоке баар, Хан-Уул дүүргийн “ХЭЭ” ресторан, “120” диско баар, “Контрол” баар, “Монгол” караоке баар, “Токио” караоке, “Хилтон” баар, Чингэлтэй дүүргийн “Мистер кимчи” ресторан, “Tiger” баар, “Фэйс” диско баар, “Ай” баар, “Сөүл” караоке баар, “VIP” караоке баар, “Свийт дэй” караоке баарууд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ”Этүгэн”, "Наран” караоке, Баянзүрх дүүргийн “Sayan Lounge” баар, Сүхбаатар дүүргийн “Ланд” караоке баар, “Пастел” ресторан, “Революшн” ресторан, “Hollywood” баар, “Лавай” баар, “Саялаг” спорт баар, Сонгинохайрхан дүүргийн "Учрал" кафе, “Их соёл” ресторан зэрэг газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор ажиллагаа явуулж байна.