ЦЕГ-ын ЭЦА-наас “Мал мах-2021” нэгдсэн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Мөнххаан, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг есөн удаагийн үйлдлээр авсан этгээдүүдийг саатуулав. Хэргийг тус сумын харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлжээ. Гэмт хэргийн улмаас иргэдэд 101 000 000 (нэг зуун нэг сая) төгрөгийн хохирол учирсан гэнэ. Тус аймгийн Цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.