Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” наадмын ёслол өчигдөр үдэш Монголын үндэсний олон нийтийн радио телевиз МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж оны шилдгүүдийг шалгарууллаа.
Ийнхүү “Бөртэ чоно-2021” цомын эзэд болсон шилдгүүдийг номинаци тус бүрээр танилцуулж байна
Улиран одож буй 2021 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-д хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.
Харин “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентын Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт М.Уранцэцэг /жүдо бөх/ шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзэн болов.