“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд жил гаруйн өмнө шилжүүлсэн. Шүүхээс гэм бурууг хэлэлцэхээр хэдэнтээ тов гаргасан удаа дараа хойшлуулсаар өдийг хүрсэн юм. Тухайлбал, хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг хэдэнтээ хойшлуулсан. Тэд “Тод каннам” эмнэлгийн удирдлага Д.Тоднямыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ. Д.Тодням нь БНСУ-ын амьдардаг аж. Тэрбээр коронавирус гарсны улмаас Монголд нэн даруй ирэх боломжгүй гэх хариулт өгсөөр ирсэн. Прокурорын байгууллагаас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн Хүний амийг болгоомжгүйгээр хохироох буюу 10.6-1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэд 29-тэй үйлчлүүлэгчид өөх соруулах мэс засал хийх явцдаа эндэгдэл гаргасан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эл хэргийг өнөөдөр хэлэлцлээ. Улмаар иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар