Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдалд анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэх зэрэг ажлын явцыг Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга мэдээллээ. Тодруулбал, тэрбээр
"Ирэх оноос эхлэн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлах ажлыг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж буй. Мөн Нийслэл болон дүүргүүдээс нийтдээ 82 төрлийн зөвшөөрлийг иргэдэд олгодог. Эдгээрээс 59 төрлийн зөвшөөрөл болон үйлчилгээг цахимд шилжүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангасан. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийтдээ 59 үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлнэ" хэмээв.