Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 94 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх өдрийн тохиолдлоос 63-аар бага үзүүлэлт болж байна. Нийт батлагдсан тохиолдлын 75 хүн нийслэлд, 17 нь орон нутагт, 2 нь зөөвөрлөгдөн орж иржээ. Мөн хугацаанд 3 хүн эндсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн улмаас 1963 хүн нас барлаа.
Одоогоор эмнэлэгт 3168 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 577 нь хүүхэд, 121 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 5543 хүн байна.