Нийслэлийн агаарын чанарыг мэдээллийг БОАЖЯ-аас хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой хэмээн албаныхан тайлбарлалаа. Мөн "Таван толгой түлш" ХХК-аас дараах мэдээллийг өгөв.
- Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн. Тиймээс ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ.
- Өндөрлөг, алслагдмал газруудын борлуулалтын цэгийг нэмнэ.
- Мөн хугацаанд зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан шалтгааны улмаас есөн айлын 17 хүн угаарын хийн хордлогод өртсөн.
- Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ.