Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас,
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон.
- Автомашин мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
- Автомашинд дайруулах хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгджээ.
Мөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 3-14 насны 7 хүүхэд гэмтжээ. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай байна.