Хятадад шувууны томуугийн H5N6 вирус хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэн тухай RTHK радиостанц мэдээлэв. Өмнөд Гуандун мужийн Хуйжоу хотын 68 настай оршин суугч халдвар авсан байна. Тэрбээр шувууны фермтэй аж. Түүний бие тааруу байгаа тухай эмч нар мэдээлжээ.
H5N6 вирус хүнд халдварласан анхны тохиолдол 2014 оны тавдугаар сард баруун өмнөд нутгийн Сычуань мужид бүртгэгдэж байв. Үүнээс хойш тус улсад халдварын тохиолдол 53-д хүрчээ.