Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан. Уг жагсаалтад тус цэцэрлэгийн балансад бүртгэлтэй агуулахын байр, хоёр гараж багтаж, буулгасан аж. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн B байрны хувьд бага сургуулийн зориулалтаар баригдаж, 2003 онд ашиглалтад орсон. Тус барилга нь “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байсан бөгөөд 2018 оноос ашиглалтгүй болсон аж. Тус барилгын газар дээр улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих юм. Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 6.583 тэрбум бүхий барилга байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шинээр байгуулсан сургууль, цэцэрлэгийн балансад шилжүүллээ.