Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран зохион байгуулсан “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулахад оршиж буй юм. Түүнчлэн тогооч нарын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт болон орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээг бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, тогооч нар харилцан туршлага солилцох давуу талтай. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог боллоо.
1 БАЙР Б.ЭРДЭНЭЧИМЭГ ТЭРГҮҮН БАЙР ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
2 БАЙР Э.ГАЛ-ЭРДЭНЭ ДЭД БАЙР ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
3 БАЙР И.БАТЗОРИГ ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ Г.СОДНОМ
ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ М.ДАВААСҮРЭН
ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ З.ЭНХСУВД нар шагнууллаа.