Өдөртөө 1000, 2000 хол давж гарч байсан "Ковид-19" өвчний тоо эрс буурч буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "Ковид-19" халдвар цар тахлын тоо улсын хэмжээнд 284 бүртгэгджээ. Улмаар гурван хүн нас барсан гэх таагүй мэдээлэл байна. Шинэ тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол, үлдсэн нь дотоодын тархвар гэнэ. Нийт эмнэлэгт хэвтэж буй хүний тоо 3602, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 6534 болжээ.