Израиль, АНУ-ын давхар иргэншилтэй, жүжигчин Натали Портман “Хар хун” киноны балетчин бүсгүйн дүрийг бүтээхээр жил гаруй хугацаанд бэлтгэл хийжээ.
Эхний зургаан сарын хугацаанд тэрээр өдөрт хэдхэн цаг хүч чадлаа нэмэгдүүлэх дасгалууд хийж эхлээд, дараа нь өдөрт 5 цаг, сүүлдээ өдөрт 8 цаг дасгал хийдэг болсон байна. Энэ бүхэн нь түүний хөлийн хумс унахад хүргэсэн бөгөөд тэр ч байтугай өргүүлдэг хэсгийн бэлтгэлийн үеэр хавиргаа гэмтээж байжээ. "Ингэж байгаад үхэх нь дээ" гэж бодож байсан шөнүүд ч түүнд байсан гэнэ. Энэ бүх хичээл зүтгэл үр дүнгээ өгч, тэрээр энэ дүрээрээ Оскарын шагнал хүртсэн байна.
Тэрбээр Харвардын их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Түүнийг зөвхөн жүжигчин гэхэд багадах юм. Сайн үйлсийн элч, жүжигчин, найруулагч, сэтгэл судлаач зэрэг олон чадварыг эзэмшсэн уран бүтээлч ажээ.
Жүжигчин Натали Портманы жүжигчний замнал дахь хамгийн шилдэг таван дүрийг онцлон хүргэе:
Нэг:
"Алуурчин Леон" кинонд тоглож байхдаа тэр 13 настай байв. Тус бүтээл нь түүний алдрын замналыг нээсэн гэж үздэг.
Хоёр.
1999 онд алдарт "Оддын дайн" цувралын хатан болохдоо тэрбээр дөнгөж 18 настай байсан юм. Залуу жүжигчний хувьд түүний бүтээсэн тус дүр төрөлх авьяас, чадварыг нь тодотгож өгсөн.
Гурав.
2004 онд үзэгчдийн хүртээл болсон "Тайчигч" киноны дүрийг түүний бусад бүтээсэн дүрүүдээс хамгийн онцгой нь гэдэг. Мөн Натали Портманы өндөр үнэлгээтэй кинонуудын нэг юм.
Дөрөв.
АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай Жеки Кеннедигийн бодит амьдралаас сэдэвлэн, бүтээсэн уран бүтээл бол "Жеки" юм. Уг киног 2016 онд гарч байхад нь Натали Портманыг дүрээ гайхалтай амьдруулсан гэж кино дэлгэцэнд гарч байхад хүмүүс шуугиж байв. Улмаар түүнийг дахин нэг Оскарын эзэн болно хэмээн таамаг дэвшүүлж байлаа. Харамсалтай нь 2016 оны Оскарын наадмын "Шилдэг гол дүрийн эмэгтэй" шагналыг "Ла Ла Ланд" киногоор жүжигчин Эмма Стоун хүртсэн билээ.
Тав.
Натали Портман 2010 онд найруулагч Даррен Аронофскийн "Хар хун" киноны Нинагийн дүрээр "Оскар", "Алтан бөмбөрцөг" зэрэг дэлхийн кино урлагийн томоохон шагналуудыг хүртсэн. Шагнал хүртэж байхдаа тэр анхны хүүхдээ тээж байв.