Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 338 хүн коронавирусээр өвчилж, 3 хүн эндлээ. Нийт тохиолдлын 213 нь нийслэлд, 124 нь орон нутагт батлагдсан бол нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Одоогоор эмнэлэгт 3898 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 719 нь хүүхэд, 160 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 7301 хүн байгаа аж.