Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 310 хүн коронавирусээр өвчлөөд байна. Үүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ. Харин 196 нь нийслэлд, 111 нь орон нутагт батлагдлаа. Мөн хугацаанд 3 хүн эл өвчний улмаас нас барлаа. Ингэснээр 1950 хүн эл өвчний улмаас нас бараад байгаа юм.
Одоогоор эмнэлэгт 4046 хүн хэвтэн эмчүүлж буйгаас 772 нь хүүхэд, 168 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 7635 хүн байна.