АНУ-ын Чикаго хотод арваннэгдүгээр сарын 14-нд цагдаа нар 11 настай хүүг машин хулгайлсан хэргээр баривчилжээ. Тэрбээр тус хотын цагдаагийн офицерын эхнэрийн BMW маркийн автомашиныг нь хулгайлчихсан юм байна. Хулгай хийж байхдаа машины эзэн эмэгтэйтэй санамсаргүй таарсан хүү галт зэвсгээр сүрдүүлсэн гэнэ. Мөрдөн байцаалтын явцад 11 настай хүүгийн өдүүлсэн анхны гэмт хэрэг энэ биш болохыг тогтоожээ. Өсвөр насны тэр хүүхэд өмнө нь хэд хэдэн автомашин хулгайлсан, ингэхдээ зарим тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд өдгөө хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Бэлтгэсэн Ж.Хаан