Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр коронавирусийн 296 тохиолдол батлагдав. Үүний 144 нь нийслэлд, 152 нь орон нутагт бүртгэгдээд байгаа юм. Мөн хугацаанд 3 хүн эл өвчний улмаас эндлээ.
Одоогоор эмнэлэгт 4259 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 796 нь хүүхэд, 179 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 7828 хүн байна.