Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр коронавирусийн 139 тохиолдол батлагдав. Үүний 105 нь нийслэлд, 34 нь орон нутгаас илэрсэн байна. Мөн хугацаанд 1 хүн эл өвчний улмаас энджээ.
Одоогоор эмнэлэгт 4449 хүн хэвтэн эмчүүлж байгаагаас 692 нь хүүхэд, 155 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 8321 хүн байгаа аж.