Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр коронавирусийн 318 тохиолдол батлагдав. Үүний 162 нь нийслэлд 155 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин 1 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн хугацаанд 2 хүн нас барлаа
Одоогоор 4940 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 948 нь хүүхэд, 174 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн ажиглалтад 9295 хүн байна.