БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2021 оны сүүлчийн сарыг хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхлүүллээ.
Энэ сарын 2-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, “Часэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн эрхлэгч, Солонгосын уламжлалт анагаах ухааны доктор Ким Ха Ныль нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг ёслолын ажиллагааны үеэр төвийн дарга Д.Баярмандах “Хоёр тал хамтын ажиллагаагаа эхлүүлснээр “Часэн” эмнэлгийн зүгээс хөдөлмөрийн гэрээт болон нийт монгол иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлэх таатай боломж бүрдэж байна” хэмээсэн юм.
Монгол Улсын иргэд шинжилгээ, оношлогоонд хамрагдах, эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авахдаа хөнгөлөлт эдлэх боломж шинэ оны өмнө ийнхүү нэмэгдлээ.
“Часэн” уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь Сөүл хот, Ганнам дүүрэг, Нунхён хороо, 142-3 бөгөөд монгол орчуулагчтай холбогдох утасны дугаар 010-2256-2169 юм байна.