Услын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хэлбэр болох омикроны олон улсын судалгаанд тулгуурласан дүн шинжилгээгээ танилцууллаа. Тус багаас мэдээлснээр омикрон хэлбэрийн халдварлах хурд нь дельтатай харьцуулахад 1.3 дахин илүү гэж үзжээ. Израил улсын эрдэмтэд судалгааныхаа үндсэн дээр ийм урьдчилсан дүгнэлт гаргасан аж. Түүнчлэн дархлаажуулалтад хамрагдаагүй болон сүүлийн вакцинаа хийлгэснээс хойш зургаан сар өнгөрсөн хүмүүс омикроноор халдварлавал хүндрэл нь анхны хувилбараас 2.4 дахин их байх эрсдэлтэй гэнэ. Мөн өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч омикроноор дахин халдварлахыг тогтоожээ. Шинэ хэлбэрийн дахин халдварлах чадвар нь дельтагийнхаас хоёр дахин өндөр аж. Ташрамд дурдахад, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өчигдөр бичсэнээр коронавирусийн омикрон хэлбэр шинээр АНУ, БНСУ-д бүртгэгджээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл