Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Б.Энхболд коронавирусийн “Омикорон” хувилбарын эмчилгээ болон бүүстер тунгийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Омикорон” хувилбарын эмчилгээ ямар байх вэ?
-“Омикорон” хувилбарын илэрч байгаа шинж тэмдэг хөнгөн. Өмнө нь хийж байсан эмчилгээнд өөрчлөлт орохгүй. Өмнөд Африк болон ДЭМБ-ын эмч нарын мэдээллээр Омикороноор өвчилсөн иргэний үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдахгүй, толгой эргэхгүй байна. Хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байгаа нь энэ хувилбарын шинж тэмдэг хөнгөн байгааг илтгэж байна.
-Бүүстер тунгийн хамралт ямар түвшинд байна вэ?
-Бүүстер тунд өдөрт 80 мянган хүн хамрагдаж байна. Ялангуяа залуусын хамралт нэмэгдэх үзүүлэлт ажиглагдаж байна. Улсын хэмжээнд 227 багийг нэмж гаргасан. Энэ нь өмнөхөөс 4 дахин нэмэгдсэн байгаа юм. вакцуунжуулалт өргөн хүрээнд явагдаж байна. Гэрээр очиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүүстер тунд хамруулж байгаа. 12 дугаар сарын 10-нд оюутнуудыг амрах хүртэл бүүстер тунг хийнэ. Өнөөдрийг хүртэл ямар үнэ төлбөргүй гуравдугаар тун хийж байна. Цаашид ч үнэ төлбөр авахгүй.