Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Б.Энхболд өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар "Омикрон" 18 улсад бүртгэгдээд байна. Үүнээс Африкийн улс орнууд, Израйль, Белги гэх улсуудад бүртэгдэж байна. Эдгээр улс орнууд дараах арга хэмжээг авчээ.
Тодруулбал:
- "Омикорон" батлагдсан улс орнуудаас ирж байгаа хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй
- Өөрийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, 2 удаа PCR шинжилгээ авч нэвтрүүлэх
- Дархлаа сэргээх бүүстер тунг эрчимжүүлэх
- АНУ, Их британид бүүстер тунг 40 наснаас дээш хүмүүсийг хамруулж байсан бол 18-наас дээш болгох
- II болон III тун хийлгэх хоорондох хугацааг 6 сар байсныг 3 сар болгож өөрчилөх
- Мөн хил, гаалийн бүсэд хөл хорио авах арга хэмжээ авч байна.
Харин манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, PCR шинжилгээ авч нэвтрүүлж байна. Арваннэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл гадаадаас 1048 хүн эх орондоо ирээд байна. "Чингис хаан" нисэх онгоцны буудалд 10 шугамаар гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг авч, илэрсэн тохиолдолд тусгаарлах байр руу шилжүүлж байна. 1048 хүнээс хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д аваачиж, нарийвчилсан шинжилгээ авахад нэг хүнээс дельта хувилбар илэрсэн бол нөгөө хүнийх нь хариу сөрөг гарсан. Наймдугаар сарын 26-наас эхлэн манай улс бүүстер тунг иргэдэдээ хийж эхэлсэн. II болон III тун хийлгэх хоорондох хугацааг 6 сар байсныг 3 сар болгож өөрчилсөн. Коронавирусээр өвчилж, эдгэсэн хүн 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдаж болно гэж журамд өөрчлөлт оруулсан байгаа. 18-40 насныхан гуравдугаар тунд хамралт сул байна” хэмээлээ.