Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 554 хүн коронавирусээр өвчилжээ. Үүнээс 359 нь нийслэлд, 194 нь орон нутагт батлагдав. Мөн хугацаанд 2 хүн эл өвчний улмаас эндлээ. Ингэснээр нийт 1932 хүн нас бараад байна.
Одоогоор эмнэлэгт 5448 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 1014 нь хүүхэд, 201 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 10370 хүн байна.