Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 393 хүн коронавирусээр өвчилжээ. Үүнээс 268 нь нийслэлд, 125 нь орон нутагт батлагдсан байна. Мөн хугацаанд 8 хүн нас барлаа.
Одоогоор эмнэлэгт 5645 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 1122 хүн нь хүүхэд, 205 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 10853 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.