Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулжээ.
Өчигдрийн байдлаар 75 их, дээд сургуульд нийт 138 822 оюутан суралцаж байгаагийн 19 800 орчим нь III тундаа хамрагдсан байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж. Дархлаажуулалтын явуулын баг 12 дугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллах юм байна.