Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс Technical Advisory Group on Virus Evolution зүгээс 2021 оны 11 сарын 26 өдөр Өмнөд Африкт бүртгэгдсэн B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг халдвар тархах хурд ба өвчлөлийн хүндрэлд нөлөөлөх зэрэг мэдээлэлд тулгуурлаж гаргасан аж.
ДЭМБ-аас гаргасан Омикрон хувилбарын талаарх мэдээллийг хүргэе.
Халдварлах чадвар: Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоодоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.
Өвчлөлийн хүндрэл: Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл нь Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн ба Омикрон хувилбарын халдвартай шууд холбоотой нь нотлогдоогүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мөн мэдээлэл одоогоор байхгүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй ба халдварт өртсөн дээд сургуулийн оюутнуудын дунд ажиглалт хийхэд хөнгөн байсан ба өвчлөлийн хүнд ба хөнгөний тал дээр илүү тодорхой мэдээлэл гартал хэд хэдэн долоо хоног хэрэгтэй. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбар нь хүнд өвчлөлийг үүсэн үхэлд хүргэж байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал.
SARS-CoV-2 халдвар: Судалгааны урьдчилсан дүнгээс харахад урьд нь Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүс Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй гэсэн хязгаарлагдмал мэдээлэлтэй байна. Ойрын хугацаанд илүү тодорхой мэдээлэлүүд гарна.
Вакцины үр нөлөө: ДЭМБ зүгээс хамтрагч байгууллагуудтай хамтран энэхүү хувилбар одоо хэрэглэж буй вакцинд хэрхэн нөлөөлөх болон бусад арга хэмжээнд хэрхэн нөлөөлөх чиглэлээр судалгаа хийж байна. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбарт вакцинууд үр нөлөөтэй байгаа ба хүндрэл нас баралтаас хамгаалж байна.
Одоо хэрэглэж буй тестэд илрэх эсэх: Улс орнуудад өргөн хэрэглэж буй бх-ПГУ тест нь Омикрон хувилбарын халдварыг илрүүлэх боломжтой ба бусад тестүүдэд ямар нөлөө үзүүлэх бусад тестүүд илрүүлж чадах эсэх дээр судалгаа хийгдэж байна.
Одоогийн эмчилгээнд үр нөлөөтэй эсэх: Одоо хэрэглэж буй Corticosteroids ба IL6 Receptor Blockers эмчилгээнүүд хүнд хэлбэрийн Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүст үр дүнтэй хэвээр байна. Бусад эмчилгээ Омикрон хувилбарын халдварыг эмчлэхэд хэр үр дүнтэй байх дээр судалгаа хийгдэж байна.