Энэ оны зургаадугаар сараас хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт орон байрны хулгайн гэмт хэрэг 16 бүртгэгджээ. Эл хэргийг өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй гэнэ. Тус этгээд камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч, тонодог байсан аж. Тиймээс иргэд гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулахыг албаныхан анхаарууллаа.