Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байрууд нь сүүлийн 10-аад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байсныг саяхнаас засварлаж эхлээд буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан тус эмнэлгийн засвар үйлчилгээ, эм тарианы хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Хамгийн түрүүнд “Улаан бүс”, "Угтах үйлчилгээ"-ний талбайг засварлаж байна. Мөн Амбултор, Сүрьеэ клиникийн нэг давхар, Кепатитын нэг давхарыг ЭМЯ-ны 250 саяын хөрөнгө оруулалтаар засварлаж байгаа. Энэ онд эмнэлгийн засварын ажилд улсаас болон ЭМЯ-наас 850 сая төгрөг төсөвлөсөн. Үүгээр ХӨСҮТ-д 9 төрлийн засвар хийж байгаа юм. Харин ХӨСҮТ өөрийн 1.5 тэрбум төгрөгөөр мөн 9 төрлийн засвар хийж байна. Энэ засварын ажил 90-95 хувийн гүйцэтгэлтэй явж байна" гэлээ.
Мөн түүнчлэн коронавирусийн гуравдах давалгаа буурч байна. Гэхдээ өвчний хүндрэлийг илэрхийлэх үзүүлэлт буурахгүй байгаа юм. Үүний улмаас нас баралт бүртгэгдсэн хэвээр байна. ЭМЯ, УОК-оос гурван сарын эмийн нөөц бүрдүүлэх чиглэл өгсний дагуу худалдан авалтын гэрээг ХӨСҮТ хийсэн. Ирэх оны нэг, хоёрдугаар сараас эхлэн эмийн нөөцийн татан авалтыг хийнэ. 11 дүгээр сарын 26-нд “Омикрон”-ны шинэ хувилбар илэрснийг ДЭМБ-аас зарласан бөгөөд аюултай онцгой анхаарал татсан вирусийн ангилалд оруулсан байна. Үүнийг манай улс онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Өмнөд Африк болон Европын 10 гаруй улс оронд “Омикорон” бүртгэгдсэн байна. Манай байгууллага ЭМЯ-тай хамтран хилийн тандалтын ажлыг шинэчилээд буй. Ялангуяа агаарын тандалтыг шинэ удирдамжийн дагуу хийж эхэлсэн” гэв.