Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 329 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Шинээр батлагдсан тохиолдлын 247 нь нийслэлд, 82 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Мөн "Ковид-19" болон хавсарсан шалтгаанаар 41-80 насны таван хүн нас баржээ. Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал, хөнгөн 2513, хүндэвтэр 3043, хүнд 796, нэн хүнд 129 хүн байна.