Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 586 тохиолдол батлагдлаа. Үүний 331 нь нийслэлд, 255 нь орон нутагт бүртгэгдээд байна. Мөн хугацаанд 5 хүн коронавирусийн улмаас энджээ.
Одоогоор 6927 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 1407 нь хүүхэд, 240 нь жирэмсэн эх байна. Харин 13899 хүн нь гэрийн ажиглалтад байна.