Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг НИТХ-аар хэлэлцжээ. Энэ үеэр 2022 онд 5495 иргэнд нийтдээ 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээллээ. Тэдгээр иргэд нь тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажлыг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.