Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 хүн коронавирусээр өвчилжээ. Үүнээс нийслэлд 486, орон нутагт 225 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд 21-80 насны 7 хүн энджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 7196 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1,443 нь хүүхэд, 225 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн ажиглалтад 14 684 хүн байна.